Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Atlantic фирмийн бүтээгдэхүүн
Франц улсын Atlantic фирмийн цахилгаан радиатор нь 220 квт-аар ажилладаг 13-25 м2 талбайг халаах хүчин чадал бүхий 11 нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Уг цахилгаан радиатор нь овор хэмжээ багатай, авч явах, зөөж тээвэрлэхэд хялбар, орчныхоо температурыг мэдэрч асч унтардаг, цахилгааныг хэмнэх бүрэн боломжтой юм.
Өрөөг агаарын урсгал хөдөлгөөнөөр халаадаг тул агаарыг шатааж хуурайшуулахгүй, хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй, цахилгааны аюулаас бүрэн хамгаалагдсанаараа хамгийн гол давуу талтай бүтээгдэхүүн юм. Халаах талбайнаасаа хамаараад 1,5 квт-аас 2.5 квт хүртэл цахилгааны зарцуулалттай байна.

Хэрэглээний халуун усны бойлер нь  хэмжээний хувьд 30-500 л-ийн 8 төрлийн,  1.5 квт-аас 3 квт хүртэл цахилгааны зарцуулалттай бүтээгдэхүүн юм. Монголын нөхцөлд нэн тохиромжтой, цахилгааны хүчдэлийг голдоггүй, мөн усыг 75 градус хүртэл халааж, хэрэглээгүй тохиолдолд цахилгаан зарцуулахгүйгээр 24 цагийн турш халуунаа барих чадвартай бүтээгдэхүүн билээ.
Дээрх 2 бүтээгдэхүүнийг Монголын өнцөг булан бүрт нэн өргөнөөр хэрэглэж байгаа бөгөөд манай дэлгүүрийн нэрийн хуудас болсон гол бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats