Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Kospel брэндийн бүтээгдэхүүн
Польш улсын Коспел фирмийн  бүтээгдэхүүн болох автомат тохируулга бүхий цахилгаан зуух болон агшин зуурын ус халаагч
            Цахилгаан зуух нь халаах бүх эд ангиудыг нэг дор багтаасан, овор хэмжээ бага, халаалтын хүчин чадал сайн, үзэмжтэй, авсаархан, хэрэглэхэд хялбар, үнийн хувьд харьцангуй хямд, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, цахилгааны хэмнэлттэй бүтээгдэхүүн. 220-380 квт-ийн хүчин чадал бүхий цахилгааны зарцуулалттай, 30-380 м2 талбайг халаах хүчин чадалтай 10 төрлийн зуух. Уг зуух нь өөр дээрээ автомат тохируулгатай учир ажиллагааг хөнгөвчилсөн байдаг. Уг бүтээгдэхүүнийг 2006 оноос хойш борлуулж байгаа бөгөөд хот болон 21 аймагт нэн өргөнөөр хэрэглэж байна. Коспел зуух нь 2009 оны Барилга, хот байгуулалтын яам болон Координат төвөөс шалгаруулсан “Шилдэг технологитой” бүтээгдэхүүнээр шалгарч байсан.
            Агшин зуурын ус халаагч нь урсгал усыг 30-60 градус хүртэл агшин зуурт халааж гаргах хүчин чадалтай, 4.4-36 квт-ийн цахилгааны зарцуулалттай. Нөөцийн бойлерийг бодвол хүссэн хэмжээгээрээ, дуртай үедээ хэрэглээний халуун усаа ашиглах бүрэн боломжтой. Төвийн холболтгүй болон усны эх үүсвэртэй, цахилгааны оролттой бүх газар ашиглах бүрэн боломжтой. Уул уурхайн болон амралт жуулчны бааз, халуун усны газар, байгууллага, өрхийн хэрэглээнд гээд бүх л цахилгааны оролттой газар өргөнөөр хэрэглэдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats